| | Алсын хараа Mysoft systems - Програм хангамжийн салбарын шилдэг компани.
Эрхэм зорилго Програм хангамжийн салбарын мэргэшсэн, тэргүүлэгч компани болох Хэрэглэгчийнхээ хэрэгцээг дээдлэн, зөв шийдлийг нийлүүлэх Үргэлж шилдэг нь байж сэтгэл хангалуун ажиллаж, амьдрах Үнэт зүйлс 3Ш - (Шударга, Шаламгай, Шилдэг) 3М - (Мэдлэг, Мэргэшсэн чадавхи, Манлайлал) 3С - (Сэтгэл ханамж, Сайхан амьдрал, Сайн ирээдүй) 2001 оны 1 сарын 21-ны өдөр албан ёсоор байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш програм хангамж боловсруулалт, компьютер, тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаж байна. Компани нь өөрийн эрхэм зорилгыг дээдлэн хэрэглэгчээ хүндэтгэн үйл ажиллагаагаа явуулснаар өдгөө хот, хөдөө аймгуудад харилцагч, хэрэглэгч нар маань байнга өсөн нэмэгдэж байна. Бид таньд өөрсдийн зохион боловсруулсан програм хангамж, техникийн шинэлэг шийдлийг чадварлаг мэргэжилтэнгүүдээрээ дамжуулан хүргэхдээ үргэлж сэтгэл хангалуун байх болно. |