|
MY! RESTAURANT - Ресторан, Бар, Кафе-ний бүртгэлийн систем
СИСТЕМИЙН ЗОРИУЛАЛТ MY!RESTAURANT систем нь ресторан, бар, кафе болон түргэн хоолны газарт ашиглагдахаар боловсруулагдсан бөгөөд меню бүртгэл, хоолны технологийн картыг бүртгэн тооцох, түүхий эд, бараа материалын хөдөлгөөнийг бүртгэх, тайланг гаргах, үйлчлүүлэгчийн захиалгыг бүртгэх, зөөгч, бармены тооцоог хянах юм. СИСТЕМИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ - Хоолны бүртгэл, технологийн картыг бүртгэж шууд өртөгийг тооцоолох боломжтой - Олон салбарын мэдээллийг нэг дор төвлөрүүлэн хянах боломжтой - Борлуулалтын тайланг дурын үеэр, өртгөөр болон худалдах үнээр нь бодуулан тогооч, бармен болон зөөгчөөр нь ялгаж авах боломжтой - Мөн борлуулалтын тайланг бүтэн хоолоор тооцогдон гарахаас гадна хоолонд орсон материалын задаргаагаар бодуулж авах боломжтой - Борлуулалтыг хүссэн үедээ хянан кассын хийсэн гүйлгээг шалгаж засварлах, буцаалт хийсэн баримтыг шалгаж баталгаажуулах - Байнгын үйлчлүүлэгчийн хөнгөлөлтийн карт ашиглан хөнгөлөлт урамшуулалын тооцох - Зохион байгуулагч буюу давуу эрхтэй хүн кодоо хийж орсноор тухайн өдрийн нийт захиалга, борлуулалт, ширээ дүүргэлт, борлуулагдсан барааны жагсаалт зэргийг үзэх, хэвлэх - Touch Screen технологийг дэмжиж ажиллана. - Зохион байгуулагчийн эрхээр тухайн нэг захиалгаас бүгдийг нь цуцлах буюу дотроос нь сонгож захиалга буцаалтыг хийж болно. СИСТЕМ АШИГЛАСНЫ ҮР ДҮН - Түүхий эд, бараа материалын бүртгэл, хяналт, зохистой хэрэглээ сайжирна. - Тогооч, бармен, агуулах дээрх бараа материалын үлдэгдлийн тооцоо, өр дутагдлыг цаг алдалгүй тоооцох - Үйлчилгээний түвшин сайжирч, хэрэв үйлчлүүлэгч хүсвэл өөрийн өгсөн захиалгынхаа дүнг тухай бүр нь мэдэх боломжтой - Маркетинг, борлуулалтын прогноз хийх болон байнгын үйлчлүүлэгчийн тоог нэмэгдүүлэх боломжийг нээх, олж авах |







...